Read more

·         Бүтээгдэхүүний ангилал : Эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

·         Бүтээгдэхүүний загвар : HOSPYNEB PROFESSIONAL AP700A

·         Код : AP700A

·         Гарар үүсэл : Итали улс

·         Үнэ : 550,000₮

Ерөнхий мэдээлэл

Утлагын аппарат  Эмнэлгийн

Утлагын аппарат нь амьсгалын замын эмчилгээнд ашигладаг төхөөрөмж юм. Ялангуяа амьсгалын доод зам болох гуурсан хоолойд эмийн бодисыг хүргэх хэсэг газрын эмчилгээний арга юм. Энэ нь шингэн эмийн бодисыг уур болгон өөрчилдөг. Утлагын аппаратаас гарч буй манант цагаан уураар амьсгалснаар эмийн бодис амьсгалын доод замын хана болон уушигруу дамжиж үйлчилгээ үзүүлнэ.

ХЭРЭГЛЭЭ

§  Бага насны хүүхдийн цочмог амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд

§  Бага насны хүүхдийн архаг амьсгалын замын эмгэгүүдэд

§  Гуурсан хоолойн багтраа өвчинд

§  Бронхит буюу гуурсан хоолойн архаг болон цочмог үрэвсэл

§  Эмийн бодис амьсгалын доод замд хүргэх шаардлагатай бүхий л өвчнүүд

ҮНДСЭН ДАВУУ ТАЛУУД

§  Үйлчилгээ сайн: Эмийн бодисыг ууршуулах чадвартай өндөр буюу нийт эмийн 80% нь амьсгалын доод замд нэвтрэх хэмжээтэй болж хэрэглэгчид очно

§  Чанартай: Бүтээгдэхүүн нь олон улсын чанарын ISO 9001-2008, ISO 13482-2012, CE, FDA гэрчилгээтэй

§  Орчин үеийн технологи: Эмийг ууршуулах сав буюу Nebjet нь энэ төрлийн бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн давхар үйлдэлтэй бүтээгдэхүүн юм

§  Хэрэглэхэд хялбар: Аргачлал нь гэрийн нөхцөлд ашиглахад тохиромжтой, энгийн

§  Хүчин чадал: Компрессорын хүчин чадал сайн, эмийг даралттайгаар хэрэглэгчид хүргэхээс гадна, үргэлжилсэн ачааллыг даах хүчин чадалтай

.

Техникийн үзүүлэлт

Даралтын дээд хэмжээ:

350 kPa

Үйлчлэх даралт

130 kPa

Агаарын урсгалын дээд хурд

15.0 l/min Үргэлжилсэн ачаалал даана

Дууны түвшин

(EN 13544-1 стандарт) ойролцоогоор 60 dBA

Эмийг задлах хэмжээ

≤5μm 80%

Агаарт цацагдах эмийн дундаж жин

2,11 μm

Жин

2.6 кг